- Бүх Бараа
- Торендо ку таб 1мг №30 шахмал KRKA
· Шизофрени /цочмог ба архаг/ ба продуктив шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй солиоролын бусад хэлбэрүүд,· Сэтгэцийн төрөл бүрийн өвчний аффектив өөрчлөлтүүд,· Дэмийрэлттэй өвчтний түрэмгийлэх хам шинжийн үеийн /гэнэт уурлах биеийн хүч түрэмгийлэх шинж илрэх шинж г.м./ зан үйлийн өөрчлөлтүүд, сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд /цочирдол, дэмийрэл/ буюу солиоролын шинжүүд, · Хоёр туйлт өөрчлөлтийн үеийн манийн эмчилгээнд туслах эмчилгээний зорилгоор,· Оюуны үйл ажиллагаа буурсан буюу оюуны хөгжил саатсан 15 настайгаас эхлэх өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсдийн зан авирын өөрчлөлт нь /түрэмгийлэх хам шинж, имйльсивность, аутоагресси г.м./ эмнэл зүйн голлох илрэл болсон өвчний туслах эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Рисперидон 1 мг -г агуулна.
RX
Шизофрени:Насанд хүрэгсэд ба 15-с дээш настай хүүхдэд:Рисперидонийг хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Эхлэх тун нь хоногт 2.0мг байна. Хоёр дахь өдөр хоногийн тунг 4мг хүргэн ихэсгэнэ. Энэ үеэс эхлэн тунг урьдийн хэмжээнд нь тогтоон хэрэглэх буюу эсвэл шаардлагатай бол хувь хүний онцлогт тохируулан тунг зохицуулж болно. Ерөнхийдөө тохиромжтой тун нь хоногт 4-6мг байдаг. Өндөр настай өвчтөнд:0.5мг-ийн эхлэх тунг хоногт хоёр хувааж хэрэглэнэ. Хувь хүний онцлогтой уялдуулан тунг нэмэгдүүлж 0.5мг-р хоногт хоёр удаа буюу 1-2мг-р хоногт хоёр удаа хэрэглэж болно. Эмийг донтон хэрэглэх буюу эмийн дасалын үед:Хоногт 2-4мг тунгаар хэрэглэнэ. Деменцитэй өвчтөний зан авирын өөрчлөлт:0.25мг-н эхлэх тунг хоногт хоёр хувааж хэрэглэнэ /зохимжтой эмийн хэлбэрийг хэрэглэх нь зүйтэй/. Шаардлагатай бол хувь хүний онцлогт тохируулан тунг ихэсгэж 0.25мг-р хоногт 2 удаа хэрэглэж болно. Хоёр туйлт өөрчлөлттэй өвчтөний манийн шинж:2мг-н эхлэх тунг өдөрт нэг удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед энэ тунг өдөрт 2мг-р ихэсгэж болох юм. Ихэнх өвчтөнд тохиромжтой тун нь түүнийг хоногт 2-6мг-р хэрэглэх дэглэм байдаг. Оюуны хөгжил хоцрогдолтой өвчтөний зан авирын өөрчлөлт:50кг болон түүнээс дээш жинтэй өвчтөнд:0.5мг-н эхлэх тунг өдөрт нэг удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед энэ тунг өдөрт 0.5мг-р ихэсгэж болох юм. Ихэнх өвчтөнд тохиромжтой тун нь түүнийг хоногт 1мг-р хэрэглэх дэглэм байдаг. Зарим өвчтөнд урьдчилан 0.5мг-р хэрэглээд цаашид хногийн тунг 1.5мг хүргэн ихэсгэж болох юм.50кг-с бага жинтэй өвчтөнд:0.25мг-н эхлэх тунг өдөрт нэг удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед энэ тунг өдөрт 0.25мг-р ихэсгэж болох юм. Ихэнх өвчтөнд тохиромжтой тун нь түүнийг хоногт 0.5мг-р хэрэглэх дэглэм байдаг. Зарим өвчтөнд урьдчилан 0.25мг-р хэрэглээд цаашид хногийн тунг 0.75мг хүргэн ихэсгэж болох юм.
Үйлдвэрлэсэн улс: Словени