СНИП-ийн найрлаганд парацетамол, хлорфенамин, псевлоэфедрин агуулагддаг. Парацетамол өвдөлт намдаах, халуун бууруулах бүлгийн эм. Псевдоэфедрин хамрын битүүрлийг арилгадаг. Хлорфенамин амьсгалын замын харшлыг намдаах зорилгоор хэрэглэдэг. СНИП–ийг ханиад томуу тухайлбал хамар битүүрэх, хамрын ханиад, найтаах, халуурах зэрэг эмгэгүүдийн хүнд хөнгөний зэргээс нь хамааран өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. СНИП –ийн халууралт, бусад шалтгаант амьсгалын дээд замын харшил халууралттай хавсарсан үед хэрэглэж болно.